Дизайнер Д.Отгонжаргал Азийн хошой дизайнер боллоо

Дизайнер Д.Отгонжаргал Азийн хошой дизайнер боллоо

OCOUTURE Үндэсний брэнд жил бүр зохиогддог загварын шоуныхаа эхний гарааг 2023 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр БНСУ-д зохион байгуулан, амжилттай дуусгалаа.
 
Өөрсдийн загварын шоугаа хийхийн сацуу “Asia Model Festival” хэмээх Азидаа зохион байгуулагддаг хамгийн том загварын фестивалд оролцож үндэсний коллекци, гоёлын коллекцио танилцуулахаас гадна, шинэхэн ноолуурын брэндээ ч мөн танилцуулаад амжсан юм. Энэ үеэр OCOUTURE брэндийн үүсгэн байгуулагч, ерөнхий дизайнер Д.Отгонжаргалыг нь Азийн шилдэг Дизайнер шагналаар шагнасан байна. Тэрбээр 2015 оны “Asia Model Festival”-аар энэхүү шагналыг авч байсан бол энэ жилийн шагнал нь түүнийг хошой “Азийн Шилдэг Дизайнер” болголоо. Дизайнер Д.Отгонжаргал энэ талаар цахим хаягтаа “Зарим хүмүүс намайг хоёрдахь удаагаа Азийн Шилдэг Дизайнер  авсныг гайхаад лоббидож авсан уу ч гэж асуулаа. Миний хариулт яахав дээ хөдөлмөрөөрөө, хичээл зүтгэлээрээ лоббидчихлоо”, “Монголд хийх загварын шоу дээрээ 108 загвар танилцуулна “ хэмээжээ.
 
Ташрамд өгүүлэхэд, “OCOUTURE FASHION SHOW 2024”-ийг Монголд энэ оны  арванхоёрдугаар сарын нэгний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. 



Улаанбаатарт 21 градус дулаан байна

21 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

22 минутын өмнө