Хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 1 хувь, өмнөх долоо хоногоос 1.5 хувиар өсжээ

Хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 1 хувь, өмнөх долоо хоногоос 1.5 хувиар өсжээ

Үндэсний статистикийн хорооноос өгсөн мэдээллээр 2023 оны арваннэгдүгээр сарын 07-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 1.0 хувь, өмнөх 7 хоногоос 1.5 хувиар тус тус өссөн байна.

Тухайлбал, хонины мах 0.9 хувиар нэмэгдэж, 11 мянга 810 төгрөгөөс 11 мянга 911 төгрөг болж 100 төгрөгөөр нэмэгдсэн бол үхрийн мах 1 хувиар нэмэгдэж, 15 мянга 414 төгрөгөөс 15 мянга 564 төгрөг болж 150 төгрөгөөр тус тус өсжээ. Мөн өндөг 595 төгрөгөөс 600 төгрөг болж 5 төгрөгөөр нэмэгдсэн байна.