Буриад зоны “Алтаргана” урлаг спортын наадмыг Булган аймагт 2024 оны долдугаар сард зохиохоор болжээ

Буриад зоны “Алтаргана” урлаг спортын наадмыг Булган аймагт 2024 оны долдугаар сард зохиохоор болжээ

"Алтаргана 2024" олон улсын наадмыг зохион байгуулах хорооны анхдугаар хуралдаан болж,  тус наадмыг ирэх 2024 оны долдугаар сарын 26,27,28-ны өдрүүдэд зохион байгуулахаар товложээ.

Буриад зоны “Алтаргана” урлаг спортын наадамыг зохион байгуулах хорооны Анхдугаар хуралдаан 2023 оны Булган аймагт болсон. Энэ хүрээнд ОХУ-ын Буриад Улсын зочид төлөөлөгчдийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд угтан авсан байна.

ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Засгийн газрын тэргүүний орлогч Буриадын тойргийн захиргааны орлогч дарга Дугаржапов Базар Самбуевич, засаг даргын орлогч Ванчикова Аягма Гармаевна, Агийн Буриадын Төрийн захиргааны даргын орлогч Будаева Билэгмаа Батордожиева нарын албаны хүмүүс хүрэлцэн иржээ.