Австралийн “Melbourne Cup 2023” морин тойруулгын уралдаанд Монгол уяач морь уралдуулж, 16 мянган долларын бай хүртжээ

Австралийн “Melbourne Cup 2023” морин тойруулгын уралдаанд Монгол уяач морь уралдуулж, 16 мянган долларын бай хүртжээ

Австралийн “Melbourne Cup 2023” морин тойруулгын уралдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн начин, уяач Жавын Гансүхийн уясан "Vow and Declare" нэрт хүлэг 3200 метрийн зайд есөн дугаартай уралджээ.

Уралдахаа болиод  гурван жил болсон есөн настай "Vow and Declare" морины уяаг Ж.Гансүх тааруулж тус тэмцээнд уралдуулах эрхийг авч, ес дугаартай уралдуулан есдүгээрт байрт давхиулсан байна. Ингэснээр бай шагналд 160 мянган доллар хүртжээ.

Мөн Ж.Гансүх уяачийн уясан тус морь 2019 оны морин тойруулгын уралдаанд түрүүлж, 4.4 сая долларын бай шагнал хүртэж байсан аж.

Монгол уяачийн оролцсон энэ уралдаан нь Мельбурны иргэдийн төдийгүй хурдан морь сонирхогч австраличуудын зорьж үздэг наадам, соёлын үнэт өв нь юм. 1861 оноос хойш өнөөг хүртэл дэлхийн I, II дайнаас бусад үед жил бүр уг морин уралдааныг зохион байгуулжээ.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө