ВИДЕО: 86 настай ахмад судлаач ховор, үнэт чулууны “Чулууны хээ-9” үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд дэлгэжээ

ВИДЕО: 86 настай ахмад судлаач ховор, үнэт чулууны “Чулууны хээ-9” үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд дэлгэжээ

Соёлын Бүтээлч Сар аяны хүрээнд МУСГЗ, химич, эрдэс судлаач, сэтгүүлч, Др.Профессор Г.Гонгоржавын ес дэх удаагийн бие даасан “Чулууны хээ-9” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд болж байна.

Тэрбээр элдэв чулуун дээрх байгалийн хээг гоо сайхан талаас нь олонд нийтэд хүргэхээр "Чулууны хээ" үзэсгэлэнг 1994 онд анх гаргасан аж. Хамгийн сүүлд тэрбээр 2021 онд найм дахь үзэсгэлэнгээ Дорноговь аймгийн Мандах сумын Сүйхэнт уулын чулуужсан ойгоос түүсэн чулуунуудаар гаргаж байжээ. Харин өдгөө 86 настай ахмад судлаач энэ удаагийн үзэсгэлэндээ мана, гартаам, чүнчүгноров, оюу зэрэг үнэт, занар, зануул, нангис, цахиур, бөсөл, гиван, гантиг, шохойн жонш зэрэг тунамал, бялхмал, хувирмал 300 орчим чулууг дэлгэжээ. 

ВИДЕО: