С.Бэлчир: Гаднын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа нь залуу жүжигчид бидэнд том боломж, туршлага болж байна /ВИДЕО/

С.Бэлчир: Гаднын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа нь залуу жүжигчид бидэнд том боломж, туршлага болж байна /ВИДЕО/

Бид энэ удаагийн Sociol ID буландаа залуу жүжигчин Б.Бэлчирийг онцоллоо. Тэрээр энэ онд гурван томоохон дэлгэцийн уран бүтээлд тоглосон юм. Ингэхдээ солонгос жүжигчидтэй хамтран кинонд дүр бүтээж, энэтхэг зураглаачийн багатай ажиллажээ. 

ВИДЕО: 

Түүний хувьд СУИС-ийг 2014-2018 онд жүжигчин мэргэжлээр төгсөж уран бүтээлийн гараагаа эхлүүлжээ. Эл хугацаанд ӨМӨЗО-ы засгийн газрын Хятадад хийсэн кинонд дүр авч хоёр сарын турш тоглож байсан бөгөөд “Хүлэгү пикчерс”-ийн Солонгосын жүжигчидтэй хамтран хийсэн Өмнөдийг зорих замд гэдэг хоёр улсын хамтарсан кинонд мөн дүр бүтээжээ. Харин одоогоор түүний дүр бүтээсэн Шадавын Доржсүрэнгийн бүтээл “Аллагын зураглал”  арван ангит кино дэлгэцээр гарч эхлээд байгаа юм.

Энэ мэтчилэн залуу жүжигчний хувьд чамлахааргүй амжилттай яваа тэрээр “2023 он кино урлагийн хувьд маш их ахиц дэвшилттэй байсан. Жүжигчдийн хувьд гаднын томоохон кино бүтээлүүдэд тоглосон. Мөн гаднаас уран бүтээлчид монголд ирж хамтран бүтээл гаргасан гэхчлэн маш олон ахиц, гэгээлэг амжилтуудтай жил байлаа. Хамгийн гол нь эл үйл ажиллагаанууд залуу жүжигчид бидэнд маш том туршлага, гайхалтай боломжуудыг нээж өгч байна” гэсэн юм.