EUROPEAN BANK:  Монгол Улсын ноолуурын салбар дотоодын эдийн засагт жил бүр 1.5 тэрбумын орлого оруулах боломжтой ч ихэнх хувийг боловсруулалгүй экспортолдог

EUROPEAN BANK: Монгол Улсын ноолуурын салбар дотоодын эдийн засагт жил бүр 1.5 тэрбумын орлого оруулах боломжтой ч ихэнх хувийг боловсруулалгүй экспортолдог

Манай улс дэлхийн ноолуурын салбарын 40 орчим хувийг бүрдүүлдэг боловч ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох бус түүхий эдээ гадаад улсад нийлүүлдэг. Тэгвэл энэ талаар "Europian bank" хэвлэлд онцолжээ. Энэхүү нийтлэлийг орчуулан хүргэе.

Тус нийтлэлд, "Дэлхийн түүхий ноолуурын үйлдвэрлэлийн 40 шахам хувийг бүрдүүлдэг Монгол Улсын хувьд ноолуурын салбарын ач холбогдлыг дутуу үнэлж болохгүй. 3.4 сая орчим хүн амтай тус улсад 190 мянган малчин өрх байдаг бөгөөд 27 сая ямаатай аж. Ноолуур боловсруулах салбарт 10 мянга орчим хүн ажилладаг бөгөөд үйлдвэрийн ажилчдын бараг 90 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Говь нутгийн уугуул ямаанаас гаргаж авсан ноолуурыг ихэвчлэн 3-4-р сард гараар самнаж, ноолуурыг авдаг. Цагаан, шаргал, дулаахан саарал, бор өнгө нь монгол ноолуурын байгалийн дөрвөн өнгө юм.

Энэхүү түүхий ноолуурыг боловсруулах үйлдвэрүүд рүү зөөж, өнгөөр ялгаж, бохирдлыг гараар арилгаж, хагас жил орчим үргэлжлэх үйлдвэрлэлийн энэхүү урт процесс нь олон үе шаттайгаар гар аргаар явагддаг. Энэ нь энэ салбар хоцрогдсондоо биш, харин олон үйл явц нь чанарыг алдагдуулахгүйн тулд хүний гарт хүрэхийг шаарддаг.

Орон нутгийн ноолуурын салбарыг хөгжүүлэхэд хэд хэдэн томоохон саад бэрхшээл бий. Тухайлбал, Монгол Улсын ээрэх хүчин чадал хязгаарлагдмал байгаа нь жилдээ 9300 тонн түүхий ноолуурын 4500 орчим тонныг нь л боловсруулах боломжтой гэсэн үг. Утас ээрэх үйлдвэр барихад 100 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Иймээс Монголын түүхий ноолуурын дийлэнх хэсгийг дотооддоо боловсруулалт хийлгүйгээр гол төлөв Хятад руу экспортолж байна.

Энэ мэт асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ЕСБХБ нь Монгол Улсын Засгийн газар болон орон нутгийн санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллахаас эхлээд эцсийн боловсруулалт хүртэлх үйлдвэрлэлийн бүх үе шатанд зорилтот дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Энэхүү дэмжлэг нь захиалгат санхүүгийн бүтээгдэхүүн, түүний дотор эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхээс эхлээд газар тариалангийн туршлага, бэлчээрийн менежментийг сайжруулахад чиглэсэн зөвлөх төслүүд хүртэл багтана. Монгол Улсын эдийн засагт жил бүр 1.5 тэрбум ам.доллар оруулах дотоодын ноолуурын салбарын нөөц бололцоог нээх нь эцсийн зорилго юм.

- ЕСБХБ НЬ "ГОВЬ" БОЛОН "ТОГТВОРТОЙ ШИЛЭН ХОЛБОО" ХАМТРАН "ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ НЬ" ТӨСЛИЙГ ГУРВАН ЖИЛ ХЭРЭГЖҮҮЛСЭН -

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны оролцоо нь тус банкны ногоон эдийн засгийн санхүүжилтийн төслүүдийг хэрэгжүүлсэн арвин туршлагаараа төдийгүй байгаль орчны хамгийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх чадамжаараа тус салбарт чухал ач холбогдолтой юм. Олон улсын загварын салбарын ноолуурын эрэлт нэмэгдэж байгаа нь Монгол Улс ямааны тоо толгойг хурдацтай нэмэгдэж байгаа нь бэлчээрийн даац хэтэрч, бэлчээрийн доройтол, цөлжилтөд хүргэж, уур амьсгалын өөрчлөлтөд хэдийнэ нэрвэгдсэн Монгол Улсын хувьд бодит эрсдэл болж байна гэсэн үг.

Энэхүү үйл явцын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлэх зорилгоор ЕСБХБ, тус улсын тэргүүлэгч ноолуур үйлдвэрлэгч “Говь” болон “Тогтвортой шилэн холбоо” хамтран “Тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих нь” төслийг гурван жилийн хугацаатай хэрэгжүүлсэн.

Төслийн хүрээнд бэлчээрийн менежментийг сайжруулах, мөрдөж болохуйц тохиромжтой загваруудыг тодорхойлох талаар малчдад зориулсан бодлогын нарийвчилсан зөвлөмж, практик зөвлөмжийг бэлтгэсэн юм. Энэ ажил хийгдэж буй ажил хэвээр байгаа бөгөөд ихээхэн хэмжээний туршлага, санхүүгийн оролцоо шаардах боловч эрхэм зорилго бол аж үйлдвэрийг хадгалах, тогтвортой байлгах нь эдийн засгийн хэрэгцээ гэхээсээ илүү Монгол ахуйг хадгалахад чухал ач холбогдолтой" гэжээ.