Хөвсгөл аймагт "Ид шидийн орон төв" баригдаж өнөөдөр нээлтээ хийж байна

Хөвсгөл аймагт "Ид шидийн орон төв" баригдаж өнөөдөр нээлтээ хийж байна

Хөвсгөл аймагт "Ид шидийн орон төв" баригдахаар 2022 онд наймдугаар сард ажлаа эхлүүлж байв. Тодруулбал, тус төвийг барих саналыг Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.Идэрбаясгалан болон "Шидэт урц" ТББ-ын залуус гаргаж, барилгын ажил эхэлсэн юм.

Улмаар төслийн ажил амжилттай үргэлжилж сайн дурын залуус болон сайхан сэтгэлт хүмүүсийн тус дэмээр барилгын ажлыг өвлөөс өмнө бүрэн дуусгаж, өнөөдөр /2023.11.11/ ашиглалтад оруулж байгаа аж.   Энэ талаар "Ид шидийн орон төв"-ийг санаачлагч Ч.Ганжавхлан өөрийн facebooк хуудастаа, "Хоймор нутаг /Хөвсгөл/-т Ид шидийн орон 4 нээгдлээ! Гүйцээ! Үнсий та нар чадчихлаа Хөвсгөлийнхөөн. Өөрсдөөрөө бахархах энэ сайхан мэдээг түмэнд түгээх цаг шүү" гэжээ.