ВИДЕО: "Тамгагүй төр" жүжгийн жүжигчид Лондон хотын 800 жилийн түүхтэй "Lord Mayor's" баярын парадад оролцжээ

ВИДЕО: "Тамгагүй төр" жүжгийн жүжигчид Лондон хотын 800 жилийн түүхтэй "Lord Mayor's" баярын парадад оролцжээ

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, “Hero” энтертайнментын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулсан “Тамгагүй төр” монгол драм Английн нийслэл Лондон хотын төв театр “Колизей”-т энэ сарын 17-ны өдөр /2023.11.17/-өөс ирэх арванхоёрдугаар сарын 02 /2023.12.02/-ны өдрүүд "The Mongol khan" нэртэйгээр тоглогдохоор болоод буй.

Тэгвэл өнөөдөр /2023.11.12/ Английн Лондон хотын 800 жилийн түүхтэй уламжлал болсон "Lord Mayor's" баярын парадад "Тамгагүй төр" буюу "The Mongol khan" жүжгийн жүжигчид оролцож Монгол Улсаа сурталчилсан байна, Энэ баярын жагсаалын үеэр Лондон хотын авто замын хөдөлгөөнийг 4-5 цаг орчим тэг зогсоожээ. 

ВИДЕО: