Дэлхийн аварга шалгаруулах бодибилдинг, бие бялдрын тэмцээнээс монгол тамирчид 9 алт, 11 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ

Дэлхийн аварга шалгаруулах бодибилдинг, бие бялдрын тэмцээнээс монгол тамирчид 9 алт, 11 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ

2023 оны WBPF 14 дэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Солонгосын Гангвон мужийн Вонжу хотын "Оак Вэллей" амралтын газар амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцээнд Монголын бодибилдинг фитнесийн холбооны багийн ахлагч Т. Өгөөмөрзаяа, дэд ахлагч Т. Энхтүвшин нар тамирчдаа хариуцан оролцсон бөгөөд олон улсын шүүгчид болох Б. Хулан, А. Мөнхоргил, шүүгчийн шалгалт өгсөн А. Отгонбаатар, А. Ичинноров, О. Баттулга, арын албаны улсын шүүгч Б. Түвшинтогтох тэргүүтэй 33 тамирчид амжилттай оролцоод ирлээ. Тэмцээнээс нийт 9 алтан медаль, 11 мөнгөн медаль, 5 хүрэл медаль хүртэж, дөрвөн тамирчин шагналт байранд шалгарчээ. Ингэснээр эмэгтэй багийн нийт оноогоор1-р байр, рэгтэй багийн нийт оноогоор 3-р байрт шалгарсан байна.

Тус тэмцээнд: 

- Боди -55кг

Ч. Мянганбилэг 3-р байр

- Боди мастер

Л. Мөнхбаяр 2-р байр

- Фитнесс ангилалд

Л. Даваадорж 1-р байр

Э. Ананд 3-р байр

- Эмэгтэй бодибилдинг

З. Ариунаа 5-р байр

- Модель -21нас

О. Энхсаруул 1-р байр

- Бодибилдинг 75кг

Л. Бямбасүрэн 5-р байр

- Атлетик -167см

Г. Жамц 2-р байр

- Атлетик -175см

М. Алтанжаргал 2-р байр

Ч. Өнөболд 3-р байр

- Спорт модель -170см

О. Батбилэг 3-р байр

- Спорт модель -180см

Б. Еркебулан 2-р байр

- Спорт модель +180см

Р. Дэмбэрэлням 2-р байр

Г. Дорж 5-р байр

- Спорт модель эмэгтэй +165см

Н. Анужин 2-р байр

- Фит гоо зүй -165см

Ц. Эрдэнэчимэг 2-р байр

- Фит гоо зүй +165см

Ж. Ундрах 2-р байр

- Модель -155см

Б. Буянхишиг 1-р байр

- Модель -160см

Б. Мөнхчимэг 1-р байр

- Модель -165см

Б. Хишигзаяа 1-р байр

Ц. Эрдэнэчимэг 2-р байр

- Модель -170см

О. Энхсаруул 3-р байр

Ж. Ундрах 5-р байр

- Модель +170см

Р. Саруултөгс 1-р байр

- Модель +35 нас

Б. Хишигзаяа 1-р байр

Ц. Эрдэнэчтимэг 2-р байр

- Атлетик -182см

Г. Нямрагчаа 2-р байр

- Атлетик эмэгтэй +165см, +35нас

Л. Долгорсүрэн 1-р байрт тус тус шалгарчээ. 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө