“Монгол хаан” жүжгийн комикс номын орлогын нэг хувь нь "Говийн баавгай-Мазаалай" хамгаалах үйлсэд зориулагдана

“Монгол хаан” жүжгийн комикс номын орлогын нэг хувь нь "Говийн баавгай-Мазаалай" хамгаалах үйлсэд зориулагдана

Монголын нэрт зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжгийг Дэлхийн сор болсон бүтээлүүд шигшигдэн тоглогддог театрын ноён оргилын нэг болох Лондон хотын West End-ийн Колесиум театрт “Монгол хаан” нэрээр тоглуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа.

Энэ хүрээнд Монгол, Британийн уран бүтээлчид “Монгол хаан” жүжгийн үйл явдлаас сэдэвлэсэн график комикс номыг хамтран бүтээсэн бөгөөд номын нээлтийн арга хэмжээг арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Колесиум театрт болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл Лондонд тоглох “Монгол хаан” жүжгийн комикс номын орлогын нэг хувь нь Улаан номд орсон, цөлд амьдардаг цорын ганц баавгай болох Говйн баавгай-Мазаалай хамгаалах үйлсэд зориулагдах аж.