ВИДЕО: Нүүрс тээврийн жолооч монгол бүсгүйн тухай баримтат кино Английн кино наадмын шилдгээр шалгарчээ

ВИДЕО: Нүүрс тээврийн жолооч монгол бүсгүйн тухай баримтат кино Английн кино наадмын шилдгээр шалгарчээ

Францад төвтэй "Petite Maison" продакшн, Монголын найруулагч Ч.Хоролдоржийн хамтран бүтээсэн "Lady of the Gobi" буюу "Говийн бүсгүй" богино хэмжээний баримтат кино өнгөрсөн оны есдүгээр сард Их Британийн "The Guardian" сонины Youtube сувгаар олон нийтэд цацагдсан.

Тус кинонд нүүрс тээврийн салбарт ажиллаж буй хүмүүсийн амьдрал, ажлын нөхцөл ялангуяа ковидын хорио цээрийн үед ямар байсныг Шивээхүрэн боомтод нүүрс тээвэрлэдэг жолооч эмэгтэй С.Майхүүг гол дүр болгон 25 минутад багтаан харуулжээ. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт /2023.11.13/ Английн "Grierson Awards" кино наадам болж, "Говийн бүсгүй" кино Шилдэг богино хэмжээний баримтат киногоор шалгарчээ.

ВИДЕО: