УИХ-ын гишүүд энэ сарын 13-ны өдөр шинэ жилээ тэмдэглэнэ

УИХ-ын гишүүд энэ сарын 13-ны өдөр шинэ жилээ тэмдэглэнэ

МАН-ын дарга нар өнгөрсөн сарын 20-ны өдөр шинэ жилээ тэмдэглэсэн. Мөн тус намын дэргэдэх “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан сарнай” оны тэргүүн наадам 12-р сарын 31-ний үдэш болсон билээ. 

Тус үдэшт Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс эхлээд улс төр, урлаг, бизнесийнхэн цуглаж баярласан. 

Тэгвэл УИХ-ын 75 гишүүн шинэ жилийн цэнгүүнээ энэ сарын 13-ны өдөр тэмдэглэхээр товложээ. 

Уг нь УИХ-ын гишүүдийн шинэ жилийг өнгөрсөн сарын 27-ны өдөр товлосон байсан ч ирцтэй холбогдуулан хойшлуулсан байна. Шинэ Үндсэн хуулийг 1992.01.13-ны өдөр баталж байсан түүхтэй. Тиймээс энэ удаагийн парламент Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан үйл явдлыг бэлгэшээн, уг өдрийг сонгон шинэ жилээ тэмдэглэхээ тогтжээ.




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө