Г.Мандахнаран: Олимпын дэвжээнд хувцсаа тайлж шидээд эрхээ хасуулсан хоёр дасгалжуулагч маань одоо шигшээ багт урилгаар ажиллаж байгаа /ВИДЕО/

Г.Мандахнаран: Олимпын дэвжээнд хувцсаа тайлж шидээд эрхээ хасуулсан хоёр дасгалжуулагч маань одоо шигшээ багт урилгаар ажиллаж байгаа /ВИДЕО/

Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож буй. Үүнтэй холбоотойгоор бид Social ID ярилцлагын булангийнхаа энэ удаагийн дугаарт нэгэн сонирхолтой зочин урилаа.

ВИДЕО: 

 

Энэ бол "Будапешт-2013", "Ташкент-2014" ДАШТ-ий хүрэл медальт, "Гуанжоу-2010" Азийн наадмын аварга,  ААШТ-ий 3 мөнгө, 1 хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран юм. Түүнийг Рио 2016 олимпын наадамд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд хүрэл медалийн төлөө барилдсан их дуулианаар нь спорт сонирхогчид маань андахгүй биз.

Эргэн сануулахад, “Рио-2016” олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран хүч үзэж, хүрэл медалийн болзол хангасан. Гэвч шүүгчид түүнийг барилдалгүй зугтсан хэмээн үзэж, нэг оноогоор торгосноор ялагдал хүлээсэн юм. Харин чөлөөт бөхийн барилдаанд ийм зүйл олон байдаг гэдгийг мэргэжлийнхэн ярьдаг. Тиймээс түүнийг улайм цайм луйвардуулсан гэх яриа одоо ч бий.

Эл явдлын дараа олимпын дэвжээнд нүцгэлсэн хоёр дасгалжуулагчийг ажиллах эрхийг гурван жилээр хассан бол МУГТ Г.Мандахнаран үргэлжлүүлэн жин ахиулан барилдаж улсын аварга, тив дэлхийн аваргын медалийг хүртэж, амжилтаа ахиулсаар байсан. Харин өдгөө эрхээ хасуулсан хоёр дасгалжуулагч нь шигшээ багт урилгаар ажиллаж байгаа бол МУГТ Г.Мандахнаран өөрийн харьяалагддаг Алдар спорт хороонд дасгалжуулагчаар ажиллаж байна.

Тэрбээр энэ талаар ярихдаа, “Аав ээж нь хүүдээ өөрийн хүрээгүйд хүргэхийг зорьдог шиг миний хувьд шавь нар аа дэлхийн дэвжээнд гаргаж өөрийн хүрээгүй амжилтад хүргэх зорилго тавин ажиллаж байна. Би одоогоор дасгалжуулагчийн ажлыг хоёр дахь жилдээ хийж байгаа. Тив, дэлхийн медальтныг төрүүлэхэд тав болон түүнээс дээш жил шаардлагатай. Тиймээс хүүхдүүдтэйгээ багаас нь ажиллаж, суурийг нь зөв тавихаар бүх хүчин чармайлтаа гаргаж байгаа” хэмээсэн юм.  




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө