“The Marvels” кино гарсан эхний амралтын өдрөөрөө ердөө 47 сая долларын орлого олж, Марвелийн хамгийн бага үзүүлэлттэй нээлт болжээ

“The Marvels” кино гарсан эхний амралтын өдрөөрөө ердөө 47 сая долларын орлого олж, Марвелийн хамгийн бага үзүүлэлттэй нээлт болжээ

“The Marvels” кино АНУ-д гарсан эхний амралтын өдрөөрөө ердөө 47 сая доллар буюу 38 сая фунт стерлингийн орлого олсон нь Марвелийн кино ертөнцийн хамгийн бага үзүүлэлттэй нээлт болжээ.

Харин Марвелийн кино ертөнцийн Avengers: Endgame 2019 онд нээлтээ хийхдээ дэлхийн тасалбарын борлуулалтаас 1.2 тэрбум ам.доллар буюу 980 сая фунт стерлингийн рекордыг эвдэж, боксын түүхэнд бичигдэж байсан юм. Бри Ларсон, Иман Веллани, Тейона Паррис нарын гол дүрд нь тоглосон “The Marvels” кино нь 2019 онд гарсан Captain Marvel киноны дараа гарч буй анги юм. Уг киноны нээлтийг шинжээчид “урьд өмнө хэзээ ч байгаагүй Marvel-ын боксын уналт" гэж нэрлэжээ. Тус киног 220 сая доллараар бүтээсэн байна. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.