“Монголын их амар амгалан” тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд дэлгэгджээ

“Монголын их амар амгалан” тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд дэлгэгджээ

Монгол Улсын Ардын зураач, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Чимэддорж, түүний шавь БНХАУ-ын нэрт уран бүтээлч Шэнь Хун Бяо нарын хамтарсан "Pax Mongolica" буюу “Монголын их амар амгалан” тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд гарч байна.

Дэлхийн олон оронд үзэсгэлэнгээ гаргаж байсан алдартай уран бүтээлч багш, шавь хоёул адуу, морины сэдвээр бүтээн туурвидгаараа онцлогтой. Үзэсгэлэнд “Хубилай хааны намрын ав” уран зургийн үйл явдлыг харуулсан хүрэл баримал, гурван метр гаруй өндөртэй “Тусгаар тогтнол” баримал зэрэг сонирхолтой бүтээлүүд дэлгэгджээ.