БНСУ-д тулааны тэмцээнд оролцож буй Ц.Азжаргал тус улсын Ерөнхийлөгчтэй тун адилхан гэгдэж, "Мон Сок Ёол" гэх нэрээр танигдах болжээ

БНСУ-д тулааны тэмцээнд оролцож буй Ц.Азжаргал тус улсын Ерөнхийлөгчтэй тун адилхан гэгдэж, "Мон Сок Ёол" гэх нэрээр танигдах болжээ

БНСУ-ын "Black Combat 9: Old Boy" тулааны тэмцээний хүнд жинд манай улсаас 33 настай тамирчин Ц.Азжаргал оролцох гэж байна.

Тэгвэл Ц.Азжаргал БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолтой тун төстэй гэгдэж, "Мон Сок Ёол" хэмээх хочоор Солонгост ихээхэн танигдаад байгаа талаар тус улсын хэвлэлд онцолжээ. Тэрбээр Монголд каратэгийн спортоор хичээллэж байсан бөгөөд 2021 онд Солонгост мэргэжлийн тулаанчаар гараагаа эхэлсэн аж. Мөн өнгөрсөн онд "Double G FC"-д 3 ялж, 2 хожигдсон амжилт үзүүлж байсан. Харин "Black Combat 9: Old Boy" тэмцээн нь энэ сарын 18-нд Инчон хотын Намдон Гимназиумд болох ба Ц.Азжаргал хүнд жинд Роке Мартинезийн эсрэг тоглох юм.

Эх сурвалж: Spo TV