ВИДЕО: Монголын Үндэсний музейд “Монгол нутаг дахь буган чулуун хөшөө" сэдэвт цогц үзэсгэлэн нээлтээ хийлээ

ВИДЕО: Монголын Үндэсний музейд “Монгол нутаг дахь буган чулуун хөшөө" сэдэвт цогц үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголын Үндэсний музейд өнөөдөр /2023.11.15/ “Монгол нутаг дахь буган чулуун хөшөө" сэдэвт цогц үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн нь энэ оны арванхоёрдугаар сарын 15 өдрийг хүртэл гаргах юм.

“Монгол нутаг дахь буган чулуун хөшөө" сэдэвт цогц үзэсгэлэн нь агуулгыг хувьд, бугын дүрслэл бүхий археологийн олдворууд, буган чулуун хөшөө болон түүний хуулбар, бугын дүрслэл бүхий чимэглэлтэй хувцас хэрэглэл, бугын яс, эвэр эд зүйл зэрэг угсаатны зүйн холбогдолтой цуглуулга үзмэрүүд, буга болон буган чулуун хөшөөний дүр дүрслэлээр зохиомжилсон орчин үеийн дүрслэх урлагийн бүтээл хийгээд буга хэмээх амьтны биологийн төрөл зүйл, онцлогийг харуулсан байгаль амьтны үзүүллэг зэрэг музейн цуглуулга сан хөмрөгийн олон төрлийг нэгэн үзэсгэлэнд сэдэвчлэн багтааснаараа онцлогтой.

ВИДЕО: 

 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө