Лондон хотод тоглогдох "The Mongol Khan" жүжгийн эхний хоёр өдрийн тасалбар зарагдаж дуусжээ

Лондон хотод тоглогдох "The Mongol Khan" жүжгийн эхний хоёр өдрийн тасалбар зарагдаж дуусжээ

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, “Hero” энтертайнментын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулсан “Тамгагүй төр” монгол драм Английн нийслэл Лондон хотын төв театр “Колизей”-т энэ сарын 17-ны өдөр /2023.11.17/-өөс ирэх арванхоёрдугаар сарын 02 /2023.12.02/-ны өдрүүд "The Mongol khan" нэртэйгээр тоглогдохоор болоод буй. Тэгвэл 2359 хүний суудалтай Английн Колезиум театрт тоглох “Монгол хаан” монгол драмын эхний хоёр өдрийн тасалбар зарагдаж дуусжээ.