"Netflix"-ийн “Single’s inferno 3” шоу нэвтрүүлэг арванхоёрдугаар сарын 12-оос цацагдаж эхэлнэ

"Netflix"-ийн “Single’s inferno 3” шоу нэвтрүүлэг арванхоёрдугаар сарын 12-оос цацагдаж эхэлнэ

Netflix-ийн “Single’s Inferno” нь БНСУ-ын хамгийн өндөр үзэлттэй шоу нэвтрүүлэгт зүй ёсоор тооцогддог бөгөөд эхний хоёр улирал үзэгчдийн хүртээл болсон. Энэхүү нэвтрүүлэг нь ганц бие охид, залуус там хэмээн нэрлэгдсэн арал дээр амьдарч өөрийн жинхэнэ хайраа олох боломжийг олгодог.

Тэгвэл Netflix-ийн Солонгосыг хариуцсан төлөөлөгч Ю Ки Хваны мэдээлснээр, "Диваажин болон там гэдэг ойлголт өмнөх улирлаас тэс өөр байх болно. Ялангуяа "Диваажин" зөвхөн тансаг амралтын газар биш, харин хосууд бие биенийхээ сэтгэл хөдлөлийг гүнзгийрүүлж, хайр дурлалыг мэдрэх онцгой, дотно газар байх болно. Мөн 1, 2-р улирлаас эрс ялгаатай шинэ дүрмүүд гарна" гэжээ.

Ийнхүү Netflix-ийн “Single’s inferno 3” шоу нэвтрүүлэг арванхоёрдугаар сарын 12-оос эхлэн цацагдаж эхлэхээр болсон байна.

Түүнчлэн гуравдугаар улирлын шүүгчдын бүрэлдэхүүнд өмнөх улирлын оролцогч Ким Жин Ёон багтжээ.

Эх сурвалж: Netflix.com