АНУ-ын Йелийн их сургуулиас энэ сарын 2-9-ний өдрүүдэд Дэлхийн цомын мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулжээ.
Тэмцээний нэгдүгээр шат Монголд болсон бол хоёрдугаар шат БНСУ-д болж, “Ulaanbaatar British” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ганболдын Анунгоо хоёр шатанд тэнцжээ. Улмаар АНУ-ыг зорьж 80 гаруй орны 2500 гаруй хүүхдүүдтэй өрсөлдөж, 10 медалийн эзэн болсон байна.