Загвар өмсөгч А.Чингүүн тэргүүтэй тамирчид гараар татах хүчний дэлхийн цомын тэмцээн оролцоно

Загвар өмсөгч А.Чингүүн тэргүүтэй тамирчид гараар татах хүчний дэлхийн цомын тэмцээн оролцоно

Казахстаны улсын Алмата хотод гараар татах хүчний дэлхийн цомын тэмцээн энэ сарын 17-20-нд болно.

Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд П.Ууганбаатар, 110 кг-д Н.Ерат, -125 кг-д дэлхийн цомын аварга А.Чингүүн, +125 кг-д Европын тивийн аварга Т.Эрдэнэхүү нар оролцоно хэмээн Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ. Сонирхуулахад, гараар татах хүчний спортын дэлхийн цомын тэмцээнээс өнгөрсөн жил манай улсын тамирчин А.Чингүүн алтан медаль хүртэж байсан юм.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө