Г.Баярхүү: Азийн аваргын бүсийг авч, хоёр том тэмцээний гэрээ хийгээд эр орондоо ирж байгаадаа баяртай байна /ВИДЕО/

Г.Баярхүү: Азийн аваргын бүсийг авч, хоёр том тэмцээний гэрээ хийгээд эр орондоо ирж байгаадаа баяртай байна /ВИДЕО/

ОУХМ Г.Баярхүүг WBA ASIA-ийн хөнгөн жингийн аварга болсон талаар “Asia Boxing Association”-ын албан ёсны хуудаснаас эш татан мэдээлж байсан.

Тодруулбал, Samsung Boxing Club Shinbawi тоглогч WBA Азийн боксын холбооны сарын шилдэг тулаанчаар нэр дэвшсэн Монголын тоглогч Ганбаатарын Баярхүү WBA ASIA-ийн буюу Азийн хөнгөн жингийн аварга болсон билээ. Тэгвэл “Ширэн бээлий” клуб болон “One team” клубийн дундаас тоглож буй Өмнөд Солонгосын мэргэжлийн боксын холбооны аварга Г.Баярхүү энэ удаад Азийн аваргын бүсийг авч, эх орондоо ирлээ.

Тэрбээр “Азийн аварга болоод эх орондоо ирж байгаадаа маш их баяртай байна. 2023 онд зорьсон хамгийн том зорилгоо биелүүлсэндээ маш их баяртай байна. Энэ удаагийн тэмцээний дараа хоёр томоохон тэмцээний гэрээ хийсэн. Азийн аваргад өрсөлдсөн хамгийн сүүлийн өрсөлдөгч маань жиндээ нэгдүгээрт бичигддэг чадварлаг тоглогч байсан. Бид нийт найман раунд тоглож, би хүнд цохилтод оруулснаар ялсан” гэлээ.

ВИДЕО: 




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө