"Тамгагүй төр" жүжиг "The Mongol Khaan" нэртэйгээр өнөөдөр Лондонд нээлтэй хийнэ

"Тамгагүй төр" жүжиг "The Mongol Khaan" нэртэйгээр өнөөдөр Лондонд нээлтэй хийнэ

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, “Hero” энтертайнментын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулсан “Тамгагүй төр” монгол драм Английн нийслэл Лондон хотын төв театр “Колизей”-т энэ сарын 17-ны өдөр /2023.11.17/-өөс ирэх арванхоёрдугаар сарын 02 /2023.12.02/-ны өдрүүд "The Mongol khan" нэртэйгээр тоглогдохоор болоод буй.

Энэ хүрээнд өнгөрсөн өдрүүдэд "Тамгагүй төр" буюу "The Mongol khan" жүжгийн жүжигчид Английн Лондон хотын 800 жилийн түүхтэй уламжлал болсон "Lord Mayor's" баярын парадад оролцож, ондон хотын Трафальгар талбайд бий биелгээгээ хийж, Монголоо сурталчилсан юм.

Тэгвэл өнөөдөр /2023.11.17/ “The Mongol Khaan” монгол драмын жүжиг 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй дэлхийн алдарт “West End”-ын “Колизей” театрт нээлтэй хийж, ирэх арванхоёрдугаар сарын 2-ны өдрийг хүртэл тоглоно.