Өнөөдөр самбочдын баярын өдөр тохиож байна

Өнөөдөр самбочдын баярын өдөр тохиож байна

1938 оны арваннэгдүгээр сарын 17. Тэртээ 85 жилийн өмнөх энэ өдөр самбо бөхийн спорт үүсэж хөгжсөн бөгөөд энэ өдрийг дэлхий даяар “Самбо бөхийн баярын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тэгвэл 1968 оны хоёрдугаар сарын 9-нд тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Монгол Улсад самбо бөхийн спорт хөгжих эхлэлээ тавьсан гэдэг. Манай улсын самбо бөхийн тамирчид насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медальгүй ирсэн түүх ховор. Ираны Тегеран хотод болсон ДАШТ-ээс гавьяат тамирчин Ш.Чанарав анх алтан медаль хүртсэн ба түүнээс хойш манай улсаас 42 алтан медальтан төрсөн байна.




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ