Хятадад хоригдож барууны ертөнцөд шуугиан тарьсан "Тамгагүй төр" жүжиг өнөөдөр Лондон хотын Колизэйд нээлтээ хийнэ

Хятадад хоригдож барууны ертөнцөд шуугиан тарьсан "Тамгагүй төр" жүжиг өнөөдөр Лондон хотын Колизэйд нээлтээ хийнэ

ХХ зууны Монгол Улсын шинэ үеийн утга зохиолын нэрт төлөөлөгч, соён гэгээрүүлэгч, зохиолч, нийгэм, улс төр, шинжлэх ухааны зүтгэлтэн, Чингис хааны алтан ургийн тайж Дашдоржийн Нацагдоржийн төрсөн өдрөөр Монгол түмний суу билигт хүү Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол Монгол тулгатны алдарт найруулагч Херо Баатарын бүтээл Хятадад хоригдож барууны ертөнцөд шуугиан тарьсан "Тамгагүй төр" буюу The Mongol khan жүжиг өнөөдөр /2023.11.17/ Лондон хотын алдарт Колизэйд нээлтээ хийнэ.

Тодруулбал, "Тамгагүй төр" буюу The Mongol khan жүжиг өнөөдрөөс эхлэн арванхоёрдугаар сарын 02 /2023.12.02/ -ны өдрийг хүртэл Лондонгийн Колизэйд тоглогдох бөгөөд манай  70 гаруй уран бүтээлчид Англи улсыг зорин очоод байна.

Мөн энэ өдрүүдэд "Juulchin Tours" аялал жуулчлалын компани “The Mongol khan” жүжгийг үзүүлбэрийг багтаасан Лондон хотоор аялах 5 өдрийн аяллын захиалга авч эхэлсэн байна. Харин өнгөрөгч есдүгээр сар /2023.09/-д БНХАУ-ын эрх баригчид тус жүжигт Монголын түүх, соёлыг нэвт шингээсэн, нөгөөтэй Хятадын иргэд ихээр үзэхээр цугларч байгаа нь Өвөр монголд тогтоосон хяналтад нөлөөлнө" хэмээн үзэж "Тамгагүй төр" буюу The Mongol khan жүжгийг гаргахыг хориглосон юм.