БНСУ-ын нийслэл Сөүл хотод болсон “Korea open Ssireum 2023 festival” болж өндөрлөлөө.
Тус тэмцээний олон улсын төрөлд Монгол улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүлжээ. Энэ төрөлд Монгол, Испани, Шинэ Зеланд, Англи, Хятад, Вьетнам, Казахстан, Итали зэрэг найман орны 60 гаруй бөх оролцсон бөгөөд Монголоос улсын заан М.Өсөхбаярын удирдлага дор улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Б.Цэдэнсодном, начин Л.Батзориг, Б.Даваа-Очир, Б.Лхагвадорж, Б.Түвшинтөгс, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, аймгийн арслан Ж.Наранбаатар нар зодоглосон юм.