"Очирдагинас" компани экспортын шинэ бүтээгдэхүүнүүдээ БНСУ-ын зах зээлд нийлүүлэхэд бэлэн болжээ

"Очирдагинас" компани экспортын шинэ бүтээгдэхүүнүүдээ БНСУ-ын зах зээлд нийлүүлэхэд бэлэн болжээ

БНСУ-ын “Korea Pet Food Association” холбооноос зохион байгуулдаг гэрийн тэжээвэр амьтдын хоол, тэжээл, хэрэглэлийн хамгийн том үзэсгэлэн MEGA-ZOO-2023 арваннэгдүгээр сарын 17-19-ны өдрүүдэд БНСУ-ын Goyang хотод зохион болж байна.

Уг үзэсгэлэнд БНСУ-ын дотоодын 600 компани, гадаадын 50 компани бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ оролцож байгаа юм. Мөн үндэсний үйлдвэрлэгч "Очирдагинас" ХХК нь хамтран ажилладаг БНСУ-ын “THE-O CORPORATION” компанийн салбар компани болох “Natural Core” компанитай хамтран уг үзэсгэлэнд оролцож байна.

Үзэсгэлэнд БНСУ-ын заах зээлд нийлүүлж буй есөн төрлийн дайвар түүхий эдээр хийсэн  бүтээгдэхүүнээ сурталчлан таниулахын зэрэгцээ дараагийн шинэ бүтээгдэхүүнүүдийн танилцуулгыг амжилттай хийжээ. Улмаар удахгүй экспортын шинэ үйлдвэрт үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүнүүдээ БНСУ-ын зах зээлд нийлүүлэхэд бэлэн болжээ.