Узбекистан улсын нийслэл Ташкент хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-17-нд болж, 70 кг-ын жинд Монголын бөх А.Дуламсүрэн алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
Тэрбээр шигшээ барилдаанд Казахстаны бөхийг даралтаар цэвэр ялсан бол энэ жинд хүрэл медалийг Энэтхэг, БНСУ-ын тамирчид авлаа.