“Сэр сэр салхи” Хятадын “Pingyao International” кино наадмаас "Шилдэг найруулагч"-ийн шагнал хүртжээ

“Сэр сэр салхи” Хятадын “Pingyao International” кино наадмаас "Шилдэг найруулагч"-ийн шагнал хүртжээ

Найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” уран сайхны кино Хятад, Хонконгийн олон улсын кино наадмаас шагнал хүртжээ.

“Гүрү” медиа компанийн мэдээлснээр нэг сар үргэлжилж, 100 гаруй кино оролцсон Хонконгийн Азийн кино наадмаас “Залуу шүүгчдийн шагнал”-ыг хүртсэн бол Хятадын “Pingyao International” кино наадмын “Шилдэг найруулагч” шагналын эзэн болсон байна.

Найруулагч П.Лхагвадуламын “Сэр Сэр Салхи” уран сайхны кино нь Соёлын яам, Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн "Кино урлагийг дэмжих сан”-аас тодорхой хэсэгт санхүүгийн дэмжлэг үзүүлсэн кино бүтээлүүдийн нэг билээ.

Энэхүү бүтээл нь  80 дахь удаагийн Венецийн Олон улсын кино наадамд “ORRIZONTI” хэсэгт шалгаран Олон улсад нээлтээ хийсэн бөгөөд Бүгд Найрамдах Франц Улсын “Аврора фильмс”, Монгол Улсын “Гуру медиа” компанийн хамтарсан төсөл юм.