СТАТИСТИК: Төлбөрийн тэнцэл 791 сая ам.долларын ашигтай гарч, Гадаад худалдааны ашиг 4,9 тэрбум ам.долларт хүрчээ

СТАТИСТИК: Төлбөрийн тэнцэл 791 сая ам.долларын ашигтай гарч, Гадаад худалдааны ашиг 4,9 тэрбум ам.долларт хүрчээ

Үндэсний статистикийн газраас Төлбөрийн тэнцэл, Гадаад худалдааны тэнцэл, Улсын нэгдсэн төсөв, Дотоодын нийт бүтээгдэхүүн, Өрхийн сарын дундаж орлогын талаар харьцуулсан тоон үзүүлэлтийн дүн мэдээг зарласан байна.

Энэхүү тоон мэдээллээс харвал, "Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, боомтын сэргэлтийг эрчимжүүлэх, хулгайтай тэмцэх арга хэмжээ авсны үр дүнд төлбөрийн тэнцэл 791 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх жилүүдээс ашиг эрс өсчээ. Мөн энэ оны эхний 10 сарын байдлаар гадаад худалдааны ашиг 4,9 тэрбум ам.долларт хүрч, түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлтийг үзүүлжээ. Харин Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хүлээлтээс өндөр гарсан. 

Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, боомтын сэргэлтийг эрчимжүүлэх, хулгайтай тэмцэх арга хэмжээ авсны үр дүнд төлбөрийн тэнцэл 791 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх жилүүдээс ашиг эрс өсчээ.

Энэ оны эхний 10 сарын байдлаар гадаад худалдааны ашиг 4.9 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт юм.

Улсын төсөв 2.1 их наядын ашигтай гарч, төлөвлөснөөс орлого давж биелсэн байна.

Эдийн засгийн өсөлт хүлээлтээс өндөр гарчээ. Энэ өсөлт иргэд, бизнесийнхэнд өгөөжээ өгөх юм.

Өрхийн орлого нэмэгдэж байгаа нь эдийн засгийн өсөлт өгөөжээ өгч эхэлж байгаа харуулж байна.