Загвар өмсөгч А.Чингүүн гараар татах хүчний дэлхийн цомын хошой аварга болжээ

Загвар өмсөгч А.Чингүүн гараар татах хүчний дэлхийн цомын хошой аварга болжээ

Казахстаны улсын Алмата хотод гараар татах хүчний дэлхийн цомын тэмцээн энэ сарын 17-19-нд болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд П.Ууганбаатар, 110 кг-д Н.Ерат, -125 кг-д дэлхийн цомын аварга А.Чингүүн, +125 кг-д Европын тивийн аварга Т.Эрдэнэхүү нар оролцсон бөгөөд таван алтан медаль хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байр эзэлжээ. Түүнчлэн тэмцээний -125 кг-ын жинд өрсөлдсөн загвар өмсөгч А.Чингүүн алтан медаль хүртэж, дэлхийн цомын хошой аварга болов.