"The Mongol khan" жүжгийн гурав дахь өдрийн тасалбар зарагдаж дуусжээ

"The Mongol khan" жүжгийн гурав дахь өдрийн тасалбар зарагдаж дуусжээ

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, “Hero” энтертайнментын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулсан “Тамгагүй төр” монгол драм Английн нийслэл Лондон хотын төв театр “Колизей”-т энэ сарын 17-ны өдөр нээлтэй хийсэн.

Улмаар тоглолтын эхний хоёр өдрийн тасалбар зарагдаж дууссан талаар бид мэдээлж байсан. Тэгвэл тоглолтын нээлт амжилттай болсон бөгөөд "The Mongol khan" монгол драмын гурав дахь өдрийн тасалбар зарагдаж дуусжээ.