ВИДЕО: Олон улсын кино наадамд шилдгээр шалгарсан "Баавгайн хөндий" киноны гол баатар Ж.Төмөрсүх Францад уригджээ

ВИДЕО: Олон улсын кино наадамд шилдгээр шалгарсан "Баавгайн хөндий" киноны гол баатар Ж.Төмөрсүх Францад уригджээ

Францын гэрэл зурагчин, кино найруулагч Хамид Сардар, Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхтэй хамтран хийсэн “Монгол-Баавгайн хөндий” киногоор олон улсын кино наадамд тэргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Уг кинонд “Монгол-Баавгайн хөндий” кинонд монгол хүн, Монгол орны үзэсгэлэнт байгаль, ан амьтдыг харуулах аж. Киног баримтат гэрэл зурагчин найруулагч Хамид Сардар хоёр сарын турш Хөвсгөлийн Улаан тайгын байгаль хамгаалагчдыг дагаж явахдаа хийсэн байна. Улмаар тус кино өнгөрсөн дөрөвдүгээр сард “Festival Aventure Decouvert de val d isere” олон улсын кино наадамд шилдэг баримтат киногоор шалгарч, тэргүүн байр эзэлсэн юм.

Тэгвэл яг одоо Франц Улсад болж буй "FIFAV" олон улсын кино наадамд Монголын их тайгын “Баавгайн хөндий” кино оролцож, киноны гол баатар Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх уригдана оролцож байна.

ВИДЕО: 




Өнөөдөр нохой өдөр

6 цагийн өмнө