"Billboard Music Awards"-аас "NewJeans" хамтлаг "Дэлхийн шилдэг к-поп уран бүтээлч" шагнал хүртлээ

"Billboard Music Awards"-аас "NewJeans" хамтлаг "Дэлхийн шилдэг к-поп уран бүтээлч" шагнал хүртлээ

"Billboard Music Awards" шагнал гардуулах ёслол арваннэгдүгээр сарын 19-нд болж өнгөрлөө.

Энэ жил тус наадамд дөрвөн шинэ K-pop төрөл нэмэгдсэнээр "NewJeans" хамтлаг дэлхийн шилдэг K-Pop уран бүтээлч, "Stray Kids" хамтлаг шилдэг K-Pop цомог, BTS хамтлагийн  Жонгүг дэлхийн шилдэг К-поп дуу, "BLACKPINK" хамтлаг K-Pop аялан тоглолтын шилдэг уран бүтээлчид шагналыг тус тус хүртжээ.

Түүнчлэн "NewJeans" хамтлаг тус наадмаас Top Global K-Pop Artist шагнал хүртэж, "Super Shy", "OMG" дуугаараа үзүүлбэр үзүүллээ.