Б.Баярмаа: Х.Нямбаатарын санаачилсан Газрын тухай хуулийн төсөл хүний эрхийг зөрчиж байгаа тул НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд гомдол гаргана

Б.Баярмаа: Х.Нямбаатарын санаачилсан Газрын тухай хуулийн төсөл хүний эрхийг зөрчиж байгаа тул НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд гомдол гаргана

УИХ-ын чуулганаар өргөн барьсан Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл тул НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд гомдол гаргах талаар "Нийтийн эрхийн өмгөөллийн сүлжээ" ТББ-ийн тэргүүн Б.Баярмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Газрын тухай хууль бол төрийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн, иргэдийн газар өмчлөх эрхийг хязгаарласан шинжтэй байгааг бид эсэргүүцэж байна. Газрын тухай багц хуулийг 2022 оны арванхоёрдугаар сарын 1-нд оруулж ирэн, УИХ-аар хэлэлцэж дэмжсэн бөгөөд тухайн үед иргэдийн эсэргүүцэлтэй тулгарснаар буцаан татсан. Тэгвэл энэ хуулийг хоёр хэсэг болгон дахин хэлэлцүүлж байна. Хотын дарга Х.Нямбаатарын санаачилсан хуульд хот дотор газрыг хэрхэн төр өөрийн эзэмшилд авч, иргэдийн газар өмчлөх эрхийг хязгаарлах вэ гэсэн далд санаархал агуулагдаж байна" гэв.




Өнөөдөр морь өдөр

12 цагийн өмнө