Монголын анхны панорама дэлгэц бүхий музейн виртуал өрөө үзэгчдээ хүлээн авлаа

Монголын анхны панорама дэлгэц бүхий музейн виртуал өрөө үзэгчдээ хүлээн авлаа

Чингис хаан музейн Виртуал өрөөний нээлтээр “Жаргал продакшн”-ийн бүтээсэн “Их Монгол улсын эзэн хаан Чингис” контентыг үзэгчдэд анх удаа толилууллаа. 

Эзэн Чингис хааны дүр төрхийг синематик анимэшн зураглалаар бодит мэт бүтээж, Тэмүжин Чингис хааны мэндэлсэн 1162 оны өвлийн тэргүүн сараас 1206 онд Их Монгол улсыг байгуулсан үе хүртэлх түүний амьдрал, үйл хэргийн түүхийг 15 минутад багтаасан болно.

Чингис хаан Үндэсний музей нь “ГлобалСмарт Сольюшн” ХХК-тай хамтран дэлхийн стандартад нийцсэн музейн виртуал өрөөг Монголдоо анхлан тохижуулж, Япон улсын Panasonic брэндийн проектор болон линз, Герман улсын Neumann брэндийн “Дольби 7,1” дуугаралтын систем, Dataton брэндийн Watchout сервер зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологиор иж бүрэн тоногложээ. Уг виртуал өрөөнд стандарт видеог 10 дахин томруулсантай тэнцэхүйц өндөр нягтаршил бүхий дүрслэлийг үзүүлснээр үзэгчдэд бодит мэт мэдрэмжийг төрүүлнэ.




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө