“Талын түмэн адуу-2023” арга хэмжээг гадаад, дотоодын гурван мянга орчим аялагч үзжээ

“Талын түмэн адуу-2023” арга хэмжээг гадаад, дотоодын гурван мянга орчим аялагч үзжээ

Соёлын яамнаас Хэнтий аймгийн Батноров суманд 2014 оноос хойш зохион байгуулж ирсэн “Талын түмэн адуу” арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн ажиллажээ. 

Тус арга хэмжээний үеэр “Эмнэг булгиулах тэмцээн”, “Богино зайн морины уралдаан”, “Сээр цохих тэмцээн”, “Сүлдэнд мөнхөрсөн хүлэг морины дууны тэмцээн”, “Хийморь” гэрэл зургийн үзэсгэлэн, “Сайхан морьтон хос” “Удамт монгол морьтон хүүхдийн жагсаал”, “Адууны зүс зүсэлгээний тэмцээн”, “Шургуу-2023”, “Тайга нохойн богино зайн уралдаан” зэрэг тэмцээн, уралдаан болсон байна. 

“Талын түмэн адуу-2023” арга хэмжээг гадаад, дотоодын гурван мянга орчим үзэгч, аялагчид үзэж сонирхлоо. Наадмыг Монгол Улсын Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам дэмжин ажиллаж, ерөнхий зохион байгуулалтыг Хэнтий аймгийн ЗДТГ, аймгийн Соёл урлагийн газар, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Батноров сумын ЗДТГ, “Мөнх Харилцаа” ТББ хийжээ.