Завхан аймгийн Улиастайгаас Алтай сум хүртэлх авто замын ажил ирэх хавар эхэлнэ

Завхан аймгийн Улиастайгаас Алтай сум хүртэлх авто замын ажил ирэх хавар эхэлнэ

Завхан аймгийн Улиастайгаас Алтай сум чиглэлийн авто зам төслийг ирэх онд хэрэгжүүлээр болжээ.

Тодруулбал, Улиастайгаас Алтай сум чиглэлийн 198 км авто замын эхлэл 100 км авто замын ажлыг шуурхайлж, 2024 оны хавар барилгын ажлыг эхлүүлэхээр болсон байна. Тус замын барилгын ажлыг эхлүүлж, ашиглалтад оруулснаар Арц суурь, Бургастайн хилийн боомт гэсэн босоо тэнхлэгийн авто зам, түүгээр өнгөрөх олон улсын транзит тээвэр өргөжин тэлж, нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой аж.