БАРИМТ: "Солонго 1, 2" хороолол, "Ногоон автобус"-аар Монголын улс төрчид сонгуулийн сурталчилгаа хийхээр хууль бус тендер явуулсан тухай БНСУ-ын хэвлэлд онцолжээ

БАРИМТ: "Солонго 1, 2" хороолол, "Ногоон автобус"-аар Монголын улс төрчид сонгуулийн сурталчилгаа хийхээр хууль бус тендер явуулсан тухай БНСУ-ын хэвлэлд онцолжээ

БНСУ-ын "Zyle Daewoo Bus" компани үйлдвэрлэж, “Тэнүүн-Огоо” ХХК оруулж ирсэн, 400 орчим саяын үнэ бүхий “Ногоон автобус”-ууд шинэ биш хуучин болох нь тогтоогдож, Хотын даргаас эхлүүлээд олон хүн суудлаасаа ховхорч, 25 орчим хүн яллагдагчаар татагдаад байгаа дуулиант хэрэг гараад багагүй хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл үнэн зөвийг эцэслэн тогтоогоогүй байна.

Бид өмнө нь "Zyle Daewoo Bus" үйлдвэрийн талаар баримт мэдээлэл хүргэж байсан билээ. Тус нийтлэлийг ЭНД ДАРЖ харна уу.

БНСУ-ын “Youngan Moja” группын охин компани болох “Zyle Daewoo Bus” компани үйвэрлэсэн гэх “Ногоон автобус”-ны хэргээс болж манай улсад БНСУ-ын дотоодын үйлдвэрүүдийн нэр хүнд унаж байгаад тус улсын иргэд, ААН, иргэний бүлгэмүүд ихээхэн бухимдаж байгаа бөгөөд "Ногоон автобус"-ны хэргийг илрүүлэхээр идэвхтэй тэмцэж, ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн "Ногоон автобус"-ны хэргийг "Солонго 1, 2" орон сууцны хорооллын төсөлтэй адилтгаж, манай улсын шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудыг хууль бус тендер явуулдаг хэмээн буруутгаж байгаа тухай тус улсын "The Public" хэвлэлд нийтэлжээ.

БАРИМТ 1: Эцсийн нийлүүлэгч буюу “Zyle Daewoo Bus” үйлдвэр нь Вьетнамд үйлдвэртэй. Гэвч Вьетнамд солонгос автобус нэвтрүүлэх төсөлд оролцох болзол хангаагүй ч Монголд автобус нийлүүлэх төсөлд оролцох болзлыг хангажээ.

“Zyle Daewoo Bus” компани нь COVID-19 гарч, менежмент муудсаны улмаас 2020 оны тавдугаар сард Улсан дахь үйлдвэрээ хааж, Вьетнам дахь үйлдвэрүүдээ ажиллуулж эхэлсэн. Улмаар Монголд автобус нийлүүлэх тендерт шалгарч, ногоон автобусуудыг Монголд нийлүүлсэн. “Youngan Moja” буюу толгой компанийн албаны хүний мэдээлснээр “Монголд экспортолж буй уг загварын 245 ширхэгийг 2007 оноос эхлэн Вьетнамд үйлдвэрлэсэн.

Монголын томилолтын багийнхан баталгаажуулсан бөгөөд тухайн үед тээврийн хэрэгслийн чанарт ямар нэгэн асуудал гараагүй” хэмээн мэдэгдсэн байдаг. Мөн “Zyle Daewoo Bus” компаний төлөөллүүд өнгөрсөн аравдугаар сарын 1-нд манай улсад “Тэнүүн-Огоо” компаний удирдлагуудтай хэвлэлийн хурлын үеэрээ, “Монгол Улс автобусаа хурдан явуулах хүсэлт тавьсны улмаас бид алдаа гаргасан байна. Гэхдээ энэ нь ноцтой алдаа биш" гэж хэлснээс үзвэл "Ногоон автобус"-ны хэрэг Монгол дарга нарын шунал, болчимгүй үйлдэл, мөнгө завших гэсэн санаархал нь эцсийн дүндээ Солонгосын дотоодын үйлдвэрүүдийн нэр хүндэд муугаар нөлөөлж байгааг тус улсын нийтлэлд дурджээ.

"Zyle daewoo bus" үйлдвэрийн удирдах албан тушаалтнууд

БАРИМТ 2: "Ногоон автобус""-ны хэрэгтээ төстэй бас нэг хэрэг буюу "Солонго 1, 2" орон сууцны хорооллын төслүүдийг мөн л Б.Чойжилсүрэн, Д.Сумъяабазар тэргүүтэй улс төрчид сонгуулийн сурталчилгаа болгохын тулд шахсаар хууль бус тендер явуулсан гэжээ.

БНСУ-ын “Шүүхийн авлигатай тэмцэх эв санааны нэгдэл”-ийн мэдээлж буйгаар “Хотын дарга асан Д.Сумъяабазар нь 500 сая ам.долларын өртөг бүхий "Солонго 1, 2" төслийг хэрэгжүүлэхдээ мөн Солонгосын EDCF төслийн шударга бус гүйлгээ хийж байсныг өмнө нь мэдээлж байсан. Энэ төслийн хүрээнд Гадаад эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн 2017-2019 оны зээлийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулахыг Монгол Улсын Үндэсний Ассемблей дэмжиж, БНСУ-аас 500 сая ам.долларыг 0.2 хувийн хүүтэй 30 жилийн хугацаатай зээлсэн" гэжээ.

Төсөл төлөвлөгөөний дагуу явагдсан бол энэ онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байсан. "2020 онд Солонгосын Экспорт-Импортын банк, Сангийн сайд асан, одоогийн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хамтран “Солонго-1”, “Солонго-2” гэх хямд өртөгтэй орон сууцны хорооллын төслийг зарласан. Ийнхүү сонгуулийн өмнөхөн одоогийн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Солонгосын компаниудад шахалт үзүүлж, "Түүнтэй хамтарч ажиллахгүй бол болохгүй. 2020 оны орон нутгийн сонгуулийн дараа Монголын улстөрчид болон Монголын хотын захиргааны удирдлагууд Солонгосын Экспорт-Импортын банкинд дахин дэмжлэг үзүүлнэ” гэсэн тухай БНСУ-ын The Public хэвлэлд дурджээ.

"Солонго 1, 2" орон  сууцны хорооллын жишиг зураг

Ингээд Солонгосын тодорхой нэр бүхий компанитай урьдчилж хэлэлцээ хийх замаар тендерт оролцож шалгарсан байна. Энэ явдыг эсэргүүцсэн БНСУ-ын "Экспорт-Импорт"-ын банкнаас дээрх явдлыг эсэргүүцэж, эсэргүүцлийн бичиг хүргүүлсэн. Гэвч тендерт шалгарсан компани нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар нартай аль хэдийнэ тохиролцсон байжээ. Энэ мэтчилэн Монгол Улсын өнөөгийн засгийн газрын ажилтнууд өөрсдөө ашиг сонирхлын зөрчлөөр олон улсын худалдан авалтыг бусниулж, Солонгосын компаниудын нэр хүнд хохирч байгаа хэмээн тус улсын иргэд, ААН-үүд бухимдаж байгаа талаар The Public агентлагийн нийтлэлд онцолсон байх аж.

Эх сурвалж: The Public