ВИДЕО: Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн тухай баримтат кино Францын кино наадмаас хоёр Гран-при шагнал хүртлээ

ВИДЕО: Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн тухай баримтат кино Францын кино наадмаас хоёр Гран-при шагнал хүртлээ

Францын гэрэл зурагчин, кино найруулагч Хамид Сардар, Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхтэй хамтран хийсэн “Монгол-Баавгайн хөндий” киногоор олон улсын кино наадамд тэргүүлсэн. Улмаар тус кино өчигдөр /2023.11.20/ Францад болсон  "FIFAV" олон улсын кино наадамд оролцож, киноны гол дүр болох байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх урилгаар оролцож байгаа талаар бид мэдээлсэн.

Тэгвэл Францын ARTE телевизийнхэн Монгол тайгын байгаль хамгаалагчийн тухай баримтат кино тус фестивалиас хоёр ГранПри шагнал хүртэж, кино наадмын үзэгчид 10 минутын турш алга ташиж Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхэд хүндэтгэл үзүүлжээ.

ВИДЕО: 

Уг кинонд “Монгол-Баавгайн хөндий” кинонд монгол хүн, Монгол орны үзэсгэлэнт байгаль, ан амьтдыг харуулах аж. Киног баримтат гэрэл зурагчин найруулагч Хамид Сардар хоёр сарын турш Хөвсгөлийн Улаан тайгын байгаль хамгаалагчдыг дагаж явахдаа хийсэн байна. Улмаар тус кино өнгөрсөн дөрөвдүгээр сард “Festival Aventure Decouvert de val d isere” олон улсын кино наадамд шилдэг баримтат киногоор шалгарч, тэргүүн байр эзэлсэн юм.