Энэ онд агаарын тээврээр нэг сая 526 мянган зорчигч тээвэрлэжээ

Энэ онд агаарын тээврээр нэг сая 526 мянган зорчигч тээвэрлэжээ

2023 оны арваннэгдүгээр сарын 12-ны байдлаар бүх төрлийн тээврээр 127.3 сая зорчигч, 88.8 сая.тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 46.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тодруулбал, агаарын тээврээр нэг сая 526 мянган зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 91.1 хувиар өссөн. Харин автотээврээр өнгөрсөн долоо хоногт 1.9 сая.тонн ачаа, энэ онд нийт 58.7 сая.тонн ачаа тээвэрлэж, 2023 оны зорилтоо 172.6 хувиар давуулан биелүүллээ.

Гашуунсухайт, Бичигт, Ханги, Шивээхүрэн, Булган, Замын-Үүд боомтоор 16.9 мянган тээврийн хэрэгслээр нүүрс, зэсийн баяжмал, газрын тос зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргасан. Төмөр замаар өнгөрсөн долоо хоногт олон улс, орон нутгийн чиглэлд 47.2 мянган зорчигч, энэ онд нийт 1.8 сая зорчигчид үйлчилж, 629.1 мянган тонн ачаа, энэ онд нийт 30.1 сая.тонн ачаа тээвэрлэсэн үзүүлэлттэй байна гэж  Зам тээвэр, хөгжлийн яамнаас мэдээллээ.