СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашинд зорчиж явсан осгох эрсдэлтэй дөрвөн иргэнийг аварчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашинд зорчиж явсан осгох эрсдэлтэй дөрвөн иргэнийг аварчээ

Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн “Агуйт” гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 202 км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т суудлын автомашин эвдэрч явах боломжгүй болсон тухай дуудлагыг арван нэгдүгээр сарын 21-ний өдрийн 00:56 цагт тус аймгийн ОБЕГ хүлээн авсан байна. 

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Л “Приус-10” загварын суудлын автомашинаар Сонгино сумаас Улиастай сумын чиглэлд дөрвөн зорчигчтой (хоёр нь хүүхэд) зорчиж яваад автомашин нь эвдэрсэн байсан тул 03:20 цагт зорчигчдыг Сонгино сумын төвд хүргэсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.