Монголын сансар судлалын “Mars-V” төслийн багийнхан 30 жил хадгалах хугацаатай, Марс гарагт идэх хүнс бүтээжээ

Монголын сансар судлалын “Mars-V” төслийн багийнхан 30 жил хадгалах хугацаатай, Марс гарагт идэх хүнс бүтээжээ

Mars-V төслийнхөн АНУ-ын Марсын Цөлийн судалгааны төвийг өнөөдөр /2023.11.21/  зорино.

Тодруулбал, Монгол Улсын Шадар сайдын ахалсан “Mars-V” төслийн баг хоёр сарын хугацаанд 30 жил хадгалах боломжтой хоол хүнсийг бэлтгэжээ. Үүнд хөмүүл, ингэний хоормог зэрэг 70 гаруй бүтээгдэхүүн багтсан байна. Улмаар эдгээр хүнсийг 14 хоногийн хугацаанд идэж турших зургаан хүний бүрэлдэхүүнтэй бага өнөөдөр /2023.11.21/ Монгол Улсаас АНУ-ын Марсын цөлийн судалгааны төвийг зорихоор болжээ.

Тус судалгааны баг нь

  • Марс гараг дээр амьдрахад шаардлагатай ур чадварыг нутагшуулах, техниктэй ажиллах мэдлэг олж авах, туршлага хуримтлуулах, багийн ажиллагаа болон амьдрах чадвараа нэмэгдүүлэх сургалтын төв байгуулах;
  • Марс гарагийг судлах технологиудыг төсөөтэй орчинд судлах, хамтарсан судалгаа хийх, олон улсын оролцоо бүхий шинжлэх ухааны судалгааны төв бий болгох;
  • Марсын амьдрах орчныг хамгийн төсөөт орчинд нь мэдэрч, Марс явах хүмүүсийг бэлтгэдэг хөтөлбөрөөр өөрийгөө сорьж үзэхийг хүссэн аялагчдад зориулсан тусгай сонирхлын аялал жуулчлалын хөтөлбөр бүхий төв байгуулах үндсэн зорилготой юм байна.

Улмаар цаашид Марсын аналог төвийг Дундговь, Өмнөговь аймагт байгуулахаар төлөвлөж буй аж.

 




Өнөөдөр нохой өдөр

5 цагийн өмнө