Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.11.21/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүж Ж.Чинбүрэн " Цэргийн алба хаах нь аюултай гэдэг ойлголтыг олон нийтэд өгч эх оронч үзлээс ухарч болохгүй. Цэргийн алба хаах нь бие бялдар, сэтгэл зүйн хувьд жинхэнэ эр хүн болж төлөвшдөг. Хуучин заншлыг сэргээж сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг болох хэрэгтэй. Мөн эмэгтэйчүүдийг цэргийн албанд татах асуудал их чухал байна. Бүх насны залуус насанд хүрээд заавал цэргийн алба хаадаг Солонгосын жишгийг хуулж нутагшуулчихмаар байгаа юм" гэлээ.