"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал Б.Ганхуяг УИХ-ын сонгуульд НЭР ДЭВШИХГҮЙ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал Б.Ганхуяг УИХ-ын сонгуульд НЭР ДЭВШИХГҮЙ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нь 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байсан. 

Тэрбээр "Эрдэнэт" хот буюу Орхон аймагт нэр дэвшихээр бэлтгэж байсан бөгөөд сонгуулийн албан бус штабаа байгуулсан байсан гэх мэдээллийг ойрын эх сурвалжууд нь өгч байв. 

Тэгвэл тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ больжээ. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг нэр дэвшүүлэхгүй гэсэн байна.

Харин үргэлжлүүлж ажлаа хийхийг үүрэгджээ. Хэрвээ сонгуульд МАН ялбал тэрбээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар үргэлжлүүлэн ажиллахаар тохироо хийсэн гэх мэдээлэл ч байна.