БНСУ-ын Эвха Их Сургуулийн Анагаах Ухааны төвөөс гуяны толгойн ясны үрэвсэлтэй Монгол өвчтөнийг урьж, үнэ төлбөргүй хагалгаа хийжээ

БНСУ-ын Эвха Их Сургуулийн Анагаах Ухааны төвөөс гуяны толгойн ясны үрэвсэлтэй Монгол өвчтөнийг урьж, үнэ төлбөргүй хагалгаа хийжээ

БНСУ-ын Эвха Эмэгтэйчүүдийн Их Сургуулийн Анагаах Ухааны Төвийн захирал Кён Ха Ю гуяны толгойн ясны үрэвсэлтэй Монгол өвчтөнийг Солонгост урьж, үнэ төлбөргүй хагалгаа хийсэн тухай "Daly medi" онцолжээ.

Тодруулбал, Эвха Эмэгтэйчүүдийн Их Сургуулийн Анагаах Ухааны Төвийн эмч нар өнгөрсөн долдугаар сард “10-р Ewha Medical Center Mongolia Medical сайн дурын алба”-аар дамжуулан Мягмарын Энхтөртэй анх уулзсан бөгөөд  гуяны толгойн хоёр талын ясны сүвний үрэвсэлтэй гэж оношлогджээ.

Гэвч өвчний улмаас ажилгүй болж, эхнэрийнхээ орлогоос хамааралтай байсан тэрбээр эмчилгээ, хагалгааны зардлаа төлөх боломжгүй болсон байна. Иймд “Эвха” эмнэлгийн төв Солонгосын Эрүүл мэндийн аж үйлдвэрийн хөгжлийн хүрээлэнгийн хөтөлбөрийн хүрээнд М.Энхтөрийн онгоцны тийз, байрны зардалыг дааж үнэ төлбөргүй амжилттай хагалгаа хийжээ. Одоогоор М.Энхтөр "Ewha Womans University Seoul" эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд сэргээн засах эмчилгээнд хамрагдаж байна.

Эх сурвалж: Daly medi




Өнөөдөр үхэр өдөр

56 минутын өмнө