Алтанбулаг суманд амиа алдсан цэргийн ах: Камерын бичлэг үзүүлэлгүй, дүүг маань амиа хорлосон гэж хэргийг хаасан /LIVE/

Алтанбулаг суманд амиа алдсан цэргийн ах: Камерын бичлэг үзүүлэлгүй, дүүг маань амиа хорлосон гэж хэргийг хаасан /LIVE/

"Дахиад өгөх амь алга, одоо зогс" хэлэлцүүлэг өнөөдөр /2023.11.21/ болсон.

Энэ үеэр амиа алдсан байлдагчийн ах, "2023 оны хоёрдугааар сарын 27-нд Төв аймгийн Алтанбулаг сумын 311-р цэргийн ангид манай дүү амь насаа алдсан. Тухайн үед манай дүүг амиа хорлосон гэж хэлсэн. Энэ мэдээнээс болж манай ээж долоо хоног шокын байдалтай байсан. Тус цэргийн ангийн дарга н.Буянжаргал гэх хүн ирээд “уучлаарай. Ийм зүйл болчохлоо” гэдгээс өөр зүйл хэлээгүй. Тэр үед бидэнд камерын бичлэгийг л үзүүлчих гэсэн боловч үзүүлээгүй. Аргаа барахдаа гуравдугаар сарын 27-нд Хууль зүйн сайдад гомдол гаргасан. Ийнхүү дөрөвдүгээр сарын 7-нд гомдол шийдэгдсэн. Гэтэл хоёдугаар сарын 27-ны бичлэг байгаагүй. Ингээд манай дүүгийн хэрэг өнгөрсөн наймдугаар сард хаагдсан. Би хүсэлт гаргаж явсны эцэст ахиад нээлгэсэн байгаа. Энэ хэрэг цагдаагийн байгууллагад мөрдөгдөж байгаа учир илүү мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

ҮЗЭХ: