Хятадад хориглосон ч, Англид тоглогдон шуугиан тарьж буй “Тамгагүй төр” жүжгийн багт БНХАУ-ын тал нөхөн олговор олгохоор болжээ

Хятадад хориглосон ч, Англид тоглогдон шуугиан тарьж буй “Тамгагүй төр” жүжгийн багт БНХАУ-ын тал нөхөн олговор олгохоор болжээ

Монгол түмний суу билигт хүү Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол Монгол тулгатны алдарт найруулагч Херо Баатарын бүтээл барууны ертөнцөд шуугиан тарьж буй "Тамгагүй төр" буюу “The Mongol khan” жүжигийг ӨМӨЗО-д тоглохыг Хятадын эрх баригчид хориглосон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Хятадад тоглохыг хориглосон “Тамгагүй төр” жүжгийн багт БНХАУ-ын Соёлын яамнаас нөхөн олговор олгохоор болжээ.

Тодруулбал, “Тамгагүй төр” монгол драм БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон /ӨМӨЗО/-ны Ордос хотод өнгөрсөн есдүгээр сарын 19-21 өдрүүдэд тоглогдох байсан ч жүжгийн нээлтийн өдөр Ордос хотын Эзэн хороо их театрын цахилгааныг тасалж, "Тамгагүй төр" жүжгийг "Өвөр монголчуудад нөлөөлнө" хэмээн үзэж тоглохыг хориглох шийдвэрийг Хятадын эрх баригчид гаргасан. Улмаар тус жүжгийг үзэхээр ирсэн 4 мянга гаруй хүний тасалбарыг буцаасан юм.

Харин одоогоор “Тамгагүй төр” жүжиг Английн Лондон хотын “West And” –д нээлтээ хийж, гурван өдрийн турш 2359 хүний суудалтай алдарт Колизэй театрт дүүрэн үзэгчтэйгээр тоглож баруунд шуугиан тариад байгаа бөгөөд БНХАУ-ын Соёлын яамнаас "Тамгагүй төр" жүжгийн хамт олонд нөхөн олговор олгохоор болсныг албаны эх сурвалж мэдээллээ.