БНСУ-ын BLACKPINK хамтлагийн гишүүд III Чарльз хаанаас Их Британийн төрийн дээд одонг гардан авчээ

БНСУ-ын BLACKPINK хамтлагийн гишүүд III Чарльз хаанаас Их Британийн төрийн дээд одонг гардан авчээ

БНСУ-ын BLACKPINK хамтлаг Лондон хотноо Их Британийн хаан III Чарльзаас тус улсын төрийн дээд одонг өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 22-ны өдөр гардан авчээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлын төрийн айлчлалын бүрэлдэхүүнд тус хамтлаг багтаж байгаа юм. Охидын хамтлагийн урлагаар дамжуулан байгаль орчныг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Британийн төрийн MBE (Member of the Most Excellent Order of the British Empire) хэмээх одонгоор шагнаж буйг Букингэмийн ордонд болсон ёслолын ажиллагааны үеэр зарласан.

Эх сурвалж: Yonhab